| № | Үндсэн чиг үүрэг | Дэд чиг үүрэг | Хамтран хэрэгжүүлэгч байгууллага |
| Нэг. Ерөнхий чиг үүрэг: Төрөөс эм, эмнэлгийн хэрэгслийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах |
| 1.1 | Эмийн зохицуулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох дүрэм, журам, стандарт боловсруулах, шинэчлэх хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулалт | Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах манлайлал, чадавхийг бэхжүүлэх | ҮАБЗ, УИХ, ЗГ, ЗГХЭГ, ЭМЯ |
| Дотоод, гадаадын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх | ЭМЯ, бусад төрийн болон ТББ, ОУБ |
| 1.2 | Зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлж, үнийн ил тод байдал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа | Зайлшгүй шаардлагатай эмийн хангамж, хүртээмжид дүн шинжилгээ хийх, үнийн мэдээллээр хангах | ЭМЯ, ШӨХТГ, ГЕГ, ЭМДЕГ, эм хангамжийн байгууллага (ЭХБ), ЭМБ-ууд |
| Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг зохицуулах | ЭМЯ, ЭМБ-ууд, ЭХБ, ОБЕГ, ШӨХТГ |
| Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникч нарыг чадавхжуулах, | ЭМЯ, ЭМБ, Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага (ЭТТХНБ), ТББ, Мэргэжлийн зөвлөл |
| Эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын дэд бүтцийн судалгаа хийх | ЭМЯ, ЭМБ, ЭТТХНБ, ТББ, Мэргэжлийн зөвлөл |
| Хоёр. Ерөнхий чиг үүрэг: Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгааг хангах |
| 2.1 | Эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, худалдах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх явуулах тусгай зөвшөөрөл, импорт, экспортын лицензийн зохицуулалт | Эм зүйн тусламж үйлчилгээнд мөрдүүлэх зохистой дадлын стандартыг боловсруулах, хэрэгжилтийг хангах (GMP, GLP, GDP, GSP, GCP, GPP) | ЭМБ, ЭХБ, Мэргэжлийн зөвлөл, ХЭЗ ба салбар зөвлөл, ТББ |
| Холбогдох мэргэжлийн зөвлөл, төрөлжсөн төв болон төрийн бус байгууллагатай хамтарч, мэргэшсэн шинжээчдийг ажиллуулах | ЭМБ, Мэргэжлийн зөвлөл, нийгэмлэг, ТББ |
| Тайлан, мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, цахим тогтолцооны тогтвортой байдлыг хангах | Мэдээллийн технологийн байгууллага (МТБ), ЭМБ, Мэргэжлийн ТББ |
| 2.2 | Эм, эмийн түүхий эд, оношлуур, БИБ-нийг зах зээлд гаргах зөвшөөрлийн зохицуулалт | Эм, эмийн түүхий эд, оношлуур, БИБ-нийг улсын бүртгэлд бүртгэх, хугацааг сунгах, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах үйл ажиллагааг зохион байгуулах | ХЭЗ, ЭХБ, Гадаадын үйлдвэрлэгч |
| Зах зээлд гаргах зөвшөөрлийн зохицуулалттай холбоотой дүрэм, журам, Стандарт ажиллагааны заавар (САЗ) гарын авлага боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, тасралтгүй сайжруулах | ЭХБ, Мэргэжлийн нийгэмлэг, ТББ, ОУБ |
| Бүртгэлийн шинжээчдийн чадавхийг тасралтгүй сайжруулах | ОУБ, Сургалт, судалгааны байгууллага, Мэргэжлийн зөвлөл, нийгэмлэг, ТББ |
| Бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх цахим мэдээний сангийн хөгжүүлэлт, аюулгүй байдлыг сайжруулах | ОУБ, МТБ-ууд |
| Гурав. Ерөнхий чиг үүрэг: Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах |
| 3.1 | Эм, эмнэлгийн хэрэгсэл, БИБ-ний зах зээл дэх аюулгүй байдлын тандалт | Фармаковижилансын нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх | ЭМБ, ЭХБ, Гадаадын үйлдвэрлэгч, ОУБ |
| Хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эмийг зах зээлд тандах, илрүүлэх, зах зээлээс эргүүлэн татах үйл ажиллагааг зохион байгуулах | ЭМБ, Мэргэжлийн зөвлөл, ТББ, Гааль, Цагдаа, бусад төрийн байгууллага, ОУБ |
| Эмийн талаархи хараат бус, үнэн зөв бодит, мэдээллийг эмнэлгийн мэргэжилтэн болон олон нийтэд түгээх | ЭМБ, Мэргэжлийн зөвлөл, ХЭЗ-иийн салбар зөвлөл, ОУБ |
| Зар сурталчилгааны энгийн зөвшөөрөл, зах зээлд таниулах болон зар сурталчилгааны идэвхтэй хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх | ЭМБ, Харилцаа холбоо, Хэвлэл мэдээллийн байгууллага, ХЭЗ-ийн салбар зөвлөл, ЭХБ |
| Бичил биетний эсрэг эмийн хэрэглээнд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж зохистой хэрэглээг төлөвшүүлэх | ЭМБ, Мэргэжлийн зөвлөл, нийгэмлэг, ОУБ |
| Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилтэд дүн шинжилгээ хийх | ЭМБ, ОУБ, Төрийн болон ТББ |
| Дөрөв. Ерөнхий чиг үүрэг: Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг лабораторит шинжлэх |
| 4.1. | Эм, эмнэлгийн хэрэгсэл, БИБ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарыг баталгаажуулах | Фармакопейн хороог ажиллуулж, үндэсний фармакопейг шинэчлэх | Мэргэжлийн зөвлөл, Эмийн үйлдвэр, Судалгаа шинжилгээний байгууллага |
| Вакцин, биобэлдмэлийн цувралыг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх | ОУБ, ЭМБ |
| Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт хийх | ЭМБ, СХЗГ, Мэргэжлийн нийгэмлэг, ТББ, ОУБ |
| Тав. Ерөнхий чиг үүрэг: Эм зүйн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавих |
| 5.1 | Эм, эмнэлгийн хэрэгсэл, БИБ-ний чанар, аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлэх | Эрсдэлд суурилсан мэргэжлийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх | ЭМБ, Мэргэжлийн зөвлөл, нийгэмлэг, ОУБ |
| Хяналт шалгалтын үндэсний тогтолцоог бэхжүүлэх | ЭМБ, Орон нутгийн засаг захиргааны нэгж, Төрийн ба ТББ |
| Эмнэл зүйн туршилтын хяналт, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх | ЭМБ, Мэргэжлийн зөвлөл, Судалгаа шинжилгээний байгууллага |